2012-03-25,12:43

дуу дүрстэй ажиллах програм

Дүрс бичлэг, дуутай ажиллах линукс програмууд

2010-9-24,11:00 | Ангилал: Програм софтууд
Саяхан нэг сонирхолтой зүйл сонссон маань алдарт Pixar (энд дараад хийсэн хүүхэлдэйн киноны жагсаалтыг нь хараарай) болон DreamWorks animation студи (Shrek, Shark Tale, Madagascar, Over the HedgeBee Movie, Kung Fu Panda, Monsters vs. Aliens, How to Train Your Dragon зэрэг хүүхэлдэйн киног бүтээсэн) лав Windows, Mac аль нь ч биш Linux систем дээр хүүхэлдэйн кинонуудаа хийдэг юм байна. Програмууд нь бодвол өөрсдийнх нь боловсруулсан тусгай студийн програмууд байдаг байх л даа. Blender гэх мэт програм дээр суурилдаг ч юм уу яадаг юм бол. Ямартай ч эндээс уншиж болно:
http://www.cyberciti.biz/tips/shrek-the-third-animation-on-linux.html
http://blogs.computerworld.com/pixars_rendering_software_big_on_linux_servers_not_mac

За гол яриандаа оръё баярлах Сая зарим нэгэн зүйл хийх хэрэг гарсан тул ийм дүрс бичлэг, дуутай ажиллах хэдэн програм судалж сонирхлоо.

1. OpenOffice.org Presentation дээр хийсэн зүйлсээ слайд үзүүлж (slideshow) байгаад дэлгэц дээрээ gtk-recordMyDesktop програм бичиж авав. Би gtk-recordMyDesktop програмыг ер нь нэлээн их ашигладаг л даа. Энэ нь дэлгэцийг шууд бичдэг, хоолойгоо микрофоноор бичүүлж болдог програм юм.

2. За тэгээд үүсгэсэн видеогоо Arista Transcoder програмаар өөр формат руу хөрвүүлэв. Энэ нь mp4 mkv төрөл рүү их амархан маш сайн хөрвүүлдэг програм байгаа. Бас WinFF гээд жижиг боловч, олон формат руу хөрвүүлдэг хүчирхэг эд бий.

3. Avidemux (GTK+)-ыг ашиглаж дууг нь солих гэх мэт зарим нэгэн зүйл нэмж засварлав.

4. Хэдэн жижиг өөр өөр форматтай видео файлуудыг мөн нэгтгэж үзэв. Pitivi Video Editor дажгүй юм байна. Жаахан удаан боловч сайн хийж байна.

5. За тэгээд дуу засахдаа мэдээж Audacity ашигласан.

6. Нэмээд 2 програм танилцуулахад EasyTAG гээд олон mp3 файлуудын ID3 tag буюу доторх нэр болон бусад мэдээллийг засдаг их дажгүй програм байна. Нөгөө нь Subtitle Editor гээд видеоны хадмал орчуулга бэлддэг програм байгаа.
бичсэн: Эзэн хичээвэл заяа хичээнэ төрөл: Програмын сан.... | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 701

Сэтгэгдэл:

бөбыөбы
Бичсэн: бө (зочин) хэзээ: 23:36, 2013-06-24 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)