2012-03-25,12:46

TeamViewer програм

TeamViewer зайнаас удирдах программ

2010-4-17,20:18 | Ангилал: Програм софтууд
Интернэт хэрэглэгч хүмүүсийн хэрэглэдэг чухал программуудын нэг бол TeamViewer юм. Миний таньдаг зарим хүмүүс энэ программын ашиг тусыг сайн мэдэж байгаа. Учир нь "Миний компьютер дээр ийм алдаа гараад байна, нэг бичиг гарч ирчихээд юу нь ч мэдэгдэхгүй юм, энэ юундаа байна ... " гэх мэтчилэн олон зүйлийг асуудаг хүмүүстээ энэ программын тусламжтайгаар асуудлыг нь шийдэх, зөвлөгөө өгөх тохиолдол цөөнгүй гардаг. Ашиглалт нь ердөө энгийн бөгөөд та эндээс программын хамгийн сүүлийн хувилбарыг татаж аваад өөрийн компьютерт суулгана. Дараа нь программаа ажиллуулж эхлүүлэхэд



байдалтай харагдах бөгөөд хэрвээ та цаад хүнийхээ компьютерыг удирдах бол тухайн хүний ID/жишээлбэл: 123 456 789/ авч ID хэсэгт оруулахад нууц үг шаардана. Мөн та тухайн хүний нууц үгийг оруулснаар компьютерыг нь зайнаас удирдах бүрэн боломжтой боллоо гэсэн үг. TeamViewer программ нь Remote support, Presentation, File transfer, VPN зэрэг боломжуудыг танд олгож байна.



Зайнаас удирдах горимоор ажиллаж байгаа нь



Файл дамжуулах горимоор ажиллаж байгаа нь

Энэ төрлийн программууд бас хэдэн төрөл байдаг бөгөөд хамгийн гол нь энэ программ нь үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой юм. Харин та илүү олон боломжуудыг нь ашиглахыг хүсвэл худалдан авч болно.
бичсэн: Эзэн хичээвэл заяа хичээнэ төрөл: Програмын сан.... | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 420

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)