2012-03-19,16:10

Компьютерийн техник хангамж

Компьютерийн техник хангамж PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Б. Наранцэцэг   
2012 оны 3-р сарын 19, Даваа гариг, 04:00

Компьютерийн техник хангамж нь дараах 5 хэсэгт хуваагддаг:
– Input (оролтын)
– Processing (боловсруулалт хийх)
– Storage (мэдээлэл хадгалах)
– Output (гаралтын)
– Communications (xолболтын)


Оролтын төхөөрөмжийн гол үүрэг нь өгөгдлийг цуглуулж, компьютерт боловсруулах боломжтой болгон хөрвүүлэх явдал юм.
- Гар
– Хулгана
– Микрофон

Боловсруулалт хийх төхөөрөмж нь компьютерийн программ хангамжаас ирж буй командыг хүлээн авч, гүйцэтгэх үүрэгтэй. Жишээ нь хүснэгтэн мэдээлэл дээрх мөнгөний дүнг нэгтгэж гаргах гэх мэт.
- Central Processing Unit (CPU)
– Random Access Memory(RAM)

Мэдээлэл хадгалах төхөөрөмжийн үүрэг нь өгөгдөл, программ хангамж зэрэг бүх төрлийн мэдээллийг удаан болон түр хугацаагаар хадгалах үүрэгтэй.
- Уян диск
– Хатуу диск
– Оптик диск
– Zip диск
– Tape төхөөрөмж

Гаралтын төхөөрөмжийн үүрэг нь компьютер дээр боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд ямар нэгэн байдлаар хүргэх явдал юм. Жишээ нь дэлгэц дээр харах, цаасан дээр хэвлэх, дуу сонсох г.м
- Дэлгэц
– Принтер
– Чанга яригч

Холболтын төхөөрөмжийг нэг компьютерээс нөгөө рүү холбогдон мэдээлэл солилцоход ашигладаг.
- Модем
– Кабель


бичсэн: Эзэн хичээвэл заяа хичээнэ төрөл: Компьютерийн зайн сургалт | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 320

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)